

“Биелгээ” нь олон ястны түүх,уламжлал, заншил, дуу хөгжим, үлгэр домог,
туульс, хувцас өмсгөл, тоглоом наадам зэргийг өргөн утгаар нь өөртөө
цогцлоон багтааж уламжлагддаг ба үндэстэн, ястнуудын амьдрал,өвөрмөц
ахуй байдал, ёс заншил, уламжлал, сэтгэлгээний онцлогийг биеийн
хөдөлгөөнөөр илэрхийлэх бүжгийн урлаг юм. Биелгээг гэрт, тойрон суусан хүмүүсийн дунд, зай багатай газар
бүжиглэдэг байснаас цээж гарын хөдөлгөөн нарийн хөгжсөн бөгөөд монгол
хүний ажил үйлс, зан үйл, хэв шинж, амьдралын агуулгыг биелээч хүний
сэтгэлийн хөдлөл, уран намбаар биелж харуулдаг. Биелгээний нэгдмэл хэлбэр нь гэрийн театрчилсан тоглолт
бөгөөд Монголчуудын соёл урлагийн гайхамшигт өв юм.
Та бүхэндээ Монголын уламжлалт бүжгийг толилуулж байна.
No comments:
Post a Comment