Ардын бүжгийг дотор нь хоёр хуваана. Баруун монгол ардын биелгээ, зүүн монгол ардын бүжиг. Баруун монгол ардын биелгээнд үзэмчин, торгууд, урианхай, захчин,
казак, өөлд, дөрвөд зэрэг биелгээнүүд орно. Баруун монгол ардын бүжиг нь
толгой, мөр, цээжний хөдөлгөөнөөс гарын цацал хөдөлгөөн мөн сэтгэл
санаа эд бүгд орно.
Зүүн монгол ардын бүжигт буриад, дархад, барга, халх, мончоого эдгээр
бүжгүүд орно. Зүүн монгол ардын бүжгийн онцлог нь гар хөлийн түгээмэл
хөдөлгөөн бүхий эртний ээрэмших, ёохор зэрэг олноор хийх тойрон бүжгүүд
орно.
“Биелгээ” нь олон ястны түүх,уламжлал, заншил, дуу хөгжим, үлгэр домог,
туульс, хувцас өмсгөл, тоглоом наадам зэргийг өргөн утгаар нь өөртөө
цогцлоон багтааж уламжлагддаг ба үндэстэн, ястнуудын амьдрал,өвөрмөц
ахуй байдал, ёс заншил, уламжлал, сэтгэлгээний онцлогийг биеийн
хөдөлгөөнөөр илэрхийлэх бүжгийн урлаг юм. Биелгээг гэрт, тойрон суусан хүмүүсийн дунд, зай багатай газар
бүжиглэдэг байснаас цээж гарын хөдөлгөөн нарийн хөгжсөн бөгөөд монгол
хүний ажил үйлс, зан үйл, хэв шинж, амьдралын агуулгыг биелээч хүний
сэтгэлийн хөдлөл, уран намбаар биелж харуулдаг. Биелгээний нэгдмэл хэлбэр нь гэрийн театрчилсан тоглолт
бөгөөд Монголчуудын соёл урлагийн гайхамшигт өв юм.
Та бүхэндээ Монголын уламжлалт бүжгийг толилуулж байна.
No comments:
Post a Comment